“Эх оронч худалдан авалтын жил”
Дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан 155 нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна
Засгийн газрын тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан. Ерөнхий сайдын санаачилсан уг үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” ХХК, МҮХАҮТ дэмжиж, “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд нээлээ. Үзэсгэлэнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч МҮХАҮТ-ын гишүүн 25 компани оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат 11 компанид танилцуулж, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт импортыг орлох барааг дотооддоо үйлдвэрлэх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Эх орон худалдан авалтаар дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан 155 нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна.
Үзсэн: 1031
Tweet