Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНЭУ-д хийж буй айлчлал


Densmaa 2019-09-20 11:09

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын  урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковид, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүнийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн. Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

Үзсэн: 1035

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна