“Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэжээ
Пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилт тогтоолоо
“Рио-2016” Паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэжээ. Казакстанд үзүүлсэн энэ амжилт бол өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа 3 кг-аар ахиулсан дэлхийн дээд амжилт гэдгээрээ онцлогтой.
Үзсэн: 1374
Tweet