Хий дамжуулах хоолой байгуулах төслийг дэмжив
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бизнесийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлснийг ТАСС агентлаг дамжууллаа
Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин хий дамжуулах хоолой байгуулах төслийг дэмжсэн талаар The FTimes мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, батлагдсан төслийн дагуу хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ-ыг чиглэх юм байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бизнесийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлснийг ТАСС агентлаг дамжууллаа. Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Баттулга мэдэгдэл хийхдээ хийн хоолойг барих асуудлын талаар өнгөрсөн жил ч ярьж байсан гэдгээ онцолсон байна. Тухайн үед тэрбээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер цагаригийг бий болгох механизм нь энэхүү санаачилга хэмээн санал гаргаж байв. Мөн дээрх төслийг хэрэгжүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж, хүмүүс хүртээмжтэй эрчим хүч ашиглах боломжтой болно гэж Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон байна.
Үзсэн: 1263
Tweet