"Их Монгол Улсын соёлын өв, Нангиад соёл иргэншлийн ул мөр"
Тус музейд Монголын түүхийн эх сурвалж бичгийн 200 гаруй дурсгал хадгалагдаж байгааг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ
Их эзэн Чингис хааны эш хөрөг, "Монголын нууц товчоо" тэргүүтнийг Тайванийн Эзэн хааны ордон музей, Тайванийн үндэсний номын сангаас өндөр чанартай хуулбарлан дэлгэсэн үзэсгэлэн үүдээ нээлээ. "Их Монгол Улсын соёлын өв, Нангиад соёл иргэншлийн ул мөр" нэртэй энэхүү үзэсгэлэнг Монголын Үндэсний номын сан, Тайванийн үндэсний номын сан хамтран гаргаж буй юм. Энэ жил тохиож буй дөрвөлжин үсгийг Их Монгол Улсын төрийн үсгээр тунхагласны 750 жилийн ойд зориулан энэхүү үзэсгэлэнг дэлгэж байна. Тайванийн үндэсний номын сан, Тайванийн Эзэн хааны ордон музейд Монголын түүх, соёлтой холбоотой олон дурсгал хадгалагдаж байдгаас энэ удаа гол төлөв бичиг үсгийн дурсгалуудыг нь хуулбарлан авчирчээ. Тус музейд Монголын түүхийн эх сурвалж бичгийн 200 гаруй дурсгал хадгалагдаж байгааг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ. Эдгээр нь Их Юань улс, Их Монгол Улсын үеийн бичиг үсгийн дурсгал, хаадын зарлиг, бичээсүүд. Мөн Тайванийн Эзэн хааны ордонд хадгалагдаж буй "Монголын нууц товчоо"-ны эхийг хуулбарлан авчирч залсан нь үзэсгэлэнгийн онцлох үзмэр болжээ.
Үзсэн: 1553
Tweet