Шувууны өдөрлөг боллоо
Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувуу юм
Шувууны өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Одоогоор Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс таван хувь өвөл орж ирдэг, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувуу байна. Эндээс үзэхэд Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувууд юм. Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн гурван зам дээр байршдаг учир шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой гэж шувуу судлаачид үзэж байна.
Үзсэн: 1855
Tweet