Морьт харвааны олон улсын тэмцээн эхэллээ
Монгол Улс цаашид олон улсын морьт харвааны төв болох боломжтой
Морьт харвааны олон улсын тэмцээн Чингисийн хүрээ цогцолборт эхэллээ. Морьт харвааны олон улсын тэмцээнд 17 орны 40 гаруй тамирчин оролцож байна. Морьт харваа бол Монгол уламжлалтай салшгүй холбоотой. Морь унах, нум сум харвах уламжлалаа хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэхээс гадна ижил мэргэжил, сонирхолтой олон улсын харваачдыг цуглуулж тэмцээн зохион байгуулж буйгаараа онцлог. Мөн монгол морийг дэлхийн тавцанд гаргаж, сурталчлах арга хэмжээ юм. Тус тэмцээний тухай Унгарын алдарт харваач, Олон улсын морьт харвааны холбооны тэргүүлэгч гишүүн Кристоф Нэмити, “Монголчуудын мориндоо хайртай, мориндоо чадварлаг нь ажиглагдаж байна. Монгол Улс цаашид олон улсын морьт харвааны төв болох боломжтой. Бид туршлага зохион байгуулалтаасаа хуваалцаж, энэ спортыг дэлгэрүүлэхэд туслах болно” гэв.
Үзсэн: 1443
Tweet