“Говийн чоно” сургалт
21 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн дадлага сургуульд Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.
Үзсэн: 1344
Tweet