Теле хичээл заалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа. Энэ хичээлийн жилийн нээлт нь Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог тул, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь баганы нэг хэмээсэн юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг багачуудад сануулж байв.
Үзсэн: 1834
Tweet