Michel&Amazonka брэндтэй танилц
Нэр алдрын эзэд болоод буй энэхүү бренд нь улсын нийслэл Улаанбаатрынхаа хамгийн загварлаг хүмүүсийн анхааралд аль хэдийнэ өртжээ
“Монгол улсын нэрийг цуурайтуулан өсөн дэвжиж буй Michel&Amazonka брендийн ард байдаг эгч дүүстэй танилц” гэсэн гарчигтай нийтлэлийг Forbes өөрийн веб хуудаснаа нийтэлжээ. Тус нийтлэлд “2013 онд байгуулагдсанаасаа хойш энэхүү бренд нь Монгол улсын загварын зах зээлийг тодорхойлж байгаа бөгөөд тэдний гаргасан загвар бүрт талархмаар аж. Стилл имиж, хэв маягийг ойлгох мэдрэмж гэдэг өөрөө хүн бүрт заяагаад байдаг зүйл биш. Гэвч тэр бүх зүйл Michel&Amazonka-гийн шинэлэг загварын чиг хандлага бүхий коллекцуудаас харагдана. Энэ л чадвартаа дөрөөлөн маш хурдтай урагшлан гялалзаж байгаа хамт олон гэж тодорхойлжээ. Үндэснийхээ хэв шинжийг агуулсан дээлийг хатгамал бүхий бомбер хүрэм болгон шинэчилснээр тэдний загварын салбарын гараа эхэлж байжээ. Нэр алдрын эзэд болоод буй энэхүү бренд нь улсын нийслэл Улаанбаатрынхаа хамгийн загварлаг хүмүүсийн анхааралд аль хэдийнэ өртөж чадсан нь, үүнийгээ дагаад олон эрсдэлийг хүлээж байгаа зэрэг нь тэднээр бахархах нэг шалтгаан” хэмээн бичжээ.
Үзсэн: 1507
Tweet