Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээнд Монгол Улс хамрагдахаар болсныг мэдээлэв


Densmaa 2019-08-28 12:08

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах албаны даргын Ахлах зөвлөх Жэйн Сигмон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

    Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах албаны даргын Ахлах зөвлөх Жэйн Сигмон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын үеэр талууд АНУ-аас бусад улсад үзүүлдэг тусламжийн төрөлжсөн хөтөлбөрийн нэг болох Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээнд Монгол Улс хамрагдахаар болсныг мэдээлж, компакт гэрээг байгуулах талаар санал, мэдээлэл солилцов. Энэхүү компакт гэрээнд хамрагдсанаар АНУ-ын хүний наймаатай тэмцэх тусламжийн хүрээнд 5 сая ам.долларын санхүүжилтийг манай улсын хүүхэд хамгаалах, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтад зориулан олгох боломжтой юм. АНУ нь Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээг 2015 онд Гана Улсын Засгийн газартай анх байгуулсан бөгөөд түүнээс хойш Филиппин, Перу, Ямайка зэрэг улс хамрагдаад байна.

Үзсэн: 1152

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна