Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Бизнес уулзалт"-д 250 гаруй бизнес эрхлэгч оролцов


Densmaa 2019-08-28 12:08

Төсвийн алдагдал 18-5.1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтийг дурдав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамт  бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Энэхүү уламжлалт "Бизнес уулзалт"-д 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгөв. 2018, 2019 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8.1 тэрбум ам доллароор хэмжигдэж, төсвийн алдагдал 18-5.1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтийг дурдав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй зүйлээ бид ний нуугүй ил тод ярих нь чухал байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно” гэв.

Үзсэн: 1188

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)