Олимпийн бамбар нэг жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялана
Бамбарын аян Монгол орны баруун цэг болох Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхлээд байна
“Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбарын аян Монгол орны баруун цэг болох Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхлээд байна. Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүсэв. Уг бамбар нь 1 жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, хойд цэг Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа, зүүн цэг Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгойд аялах юм.
Үзсэн: 1244
Tweet