“Бэсрэг наадам” Чингис хааны хүрээ аялал жуулчлалын баазад боллоо
Гадаадын 100 гаруй зочид төлөөлөгч үзэж сонирхов
Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцогчдод зориулсан “Бэсрэг наадам” Чингис хааны хүрээ аялал жуулчлалын баазад боллоо. “Бэсрэг наадам”-ыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун тэргүүтэй гадаадын 100 гаруй зочид төлөөлөгч үзэж сонирхов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бэсрэг наадам”-ыг нээж хэлсэн үгэндээ монголчуудын өнө эртнээс тэмдэглэж ирсэн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн тод илэрхийлэл болсон спорт, соёлын цогц өв бөгөөд дэлхийн биет бус соёлын өвийн нэг болохыг онцолсон юм.
Үзсэн: 1239
Tweet