Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

МУ-ын ерөнхийлөгч Дорноговь аймагт ажиллалаа


Densmaa 2019-08-13 12:08

Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилна

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км байх юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдол буурч, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Үзсэн: 1206

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна