Бригадын генерал Б.Даваадоржтой уулзав
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав Монгол Улсаас НҮБ-ын дэргэдэх Байнгын Төлөөлөгчийн газар суугаа цэргийн зөвлөх, бригадын генерал Б.Даваадоржтой уулзав. Уулзалтын үеэр бригадын генерал Б.Даваадорж Бүгд Найрамдах Судан Улс болон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, тухайн орны нөхцөл байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлж буйг онцоллоо.
Үзсэн: 1422
Tweet