Манай улсын сурагчид хос хүрэл медальтай ирлээ
Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд оролцсон байна
Франц улсын Парис хотноо долоодугаар сарын 21-30-ны хооронд болсон Олон улсын химийн 51 дүгээр олимпиадад оролцсон манай улсын сурагчид хос хүрэл медальтай ирлээ. Тодруулбал, олимпиадад Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ. Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд оролцсон байна.
Үзсэн: 1206
Tweet