уг төв дэлхийн "Call center" болох юм
Төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сургаж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадавхыг бэхжүүлнэ
БНЭУ-ын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэх юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Энэ төв Монголын мэдээллийн технологийн инженерүүдийн чадварыг сайжруулж, програмчлалын кодыг гадаадад экспортлох гүүр болно. Мөн уг төв дэлхийн "Call center" болох юм. Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэнэ. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно" гэдгийг онцоллоо. Гэрээ байгуулах ёслолд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцов. Тэрбээр “Энэ төсөл хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг: Төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сургаж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадавхыг бэхжүүлнэ” гэлээ.
Үзсэн: 1250
Tweet