“Дэлхийн цэргийн наадам” эхэллээ
Уралдаанд оролцохоор Их эзэн Чингис хааны өлгий нутагт хүрэлцэн ирсэн цэргийн багуудад талархал илэрхийлж, уралдаанд нь амжилт хүсэв
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар “Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ дэлхийн 10 оронд нэгэн зэрэг эхэллээ. Тус наадмын шинэ төрөл “Аравт” морин цэргийн уралдаан Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. Уралдаанд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байна. Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хэлэхдээ, “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдаанд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, цэргийн мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан дор “Дэлхийн цэргийн наадам” олон орныг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс наадмын зохион байгуулагчаар оролцож, зэвсэгт хүчнийхээ гадаад харилцааг улам бэхжүүлсээр байна гээд “Аравт” морин цэргийн анхдугаар уралдаанд оролцохоор Их эзэн Чингис хааны өлгий нутагт хүрэлцэн ирсэн цэргийн багуудад талархал илэрхийлж, уралдаанд нь амжилт хүсэв”.
Үзсэн: 1292
Tweet