“Хотод ойрхон говь” эвент
Дээрх үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ныг хүртэл тав хоногийн хугацаатай Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулууны ууланд жуулчны баазуудаа түшиглэн болох ажээ
Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад зохион байгуулах “Хотод ойрхон говь” эвент үйл ажиллагаа ирэх есдүгээр сарын 05-нд эхлэх гэж байна. Дээрх үйл ажиллагаа есдүгээр сарын 10-ныг хүртэл тав хоногийн хугацаатай Их газрын чулуу, Цагаан суварга, Онгийн хийд, Бага газрын чулууны ууланд жуулчны баазуудаа түшиглэн болох ажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээ аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тоглолтоор эхэлж, шөнийн музейн үйл ажиллагаа, Гурвансайхан сумын Их газрын чулууны уул байгалийн цогцолбор газарт “Морин хуур, уртын дууны наадам”-аар үргэлжилнэ. Түүнчлэн "Их говийн тэмээ" эвент, “Малчны баяр, айрагны баяр” болно. Тав хоногийн турш үргэлжлэх үйл ажиллагаа “Адуучны баяр, айрагны баяр” болсноор өндөрлөх ажээ.
Үзсэн: 2310
Tweet