Динозавр судлаачид монголд ирлээ
12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээ танилцуулж байна
"Азийн динозаврын холбоо"-ны IV их хурал Монгол Улсад эхэллээ. Энэ удаагийн хурлыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Монгол, БНХАУ, ОХУ, Тайланд, Малайз, БНСУ зэрэг 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээ танилцуулж байна. Судлаачид динозаврын олдвороороо алдартай Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар болох Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт зохион байгуулан, хамтарсан судалгаа хийх юм. Тодруулга: Азийн Динозаврын холбоог Азийн бүс нутагт үлэг гүрвэлийн судалгаа явуулж байгаа олон орны мэргэжлийн судлаачдын ажлыг уялдуулан хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, залуу судлаачдыг дэмжих зрилгоор 2013 онд Япон улсад байгуулжээ.
Үзсэн: 1311
Tweet