Дараагийн хиймэл дагуул буюу “Тэмүүлэл”-ийг сансарын тойрог замд оруулахаар ажиллаж байна
“Мазаалай” хиймэл дагуул зургаан даалгавар гүйцэтгэх үүрэг авч сансарт гарсанаас дөрвийг нь амжилттай гүйцэтгэсэн юм
Орчин үед бага хэмжээтэй атлаа хүчин чадал ихтэй хиймэл дагуул бүтээх сонирхол дэлхий нийтэд давамгайлж эхэллээ. Дэлхийн ихэнх орон, мөн тэргүүлэх их, дээд сургуулиуд нано хиймэл дагуул бүтээсээр байна. Тухайлбал, 1970 онд Токиогийн их сургууль Японы анхны хиймэл дагуулыг хөөргөж улсынхаа сансрын технологийн суурийг тавьсан түүхтэй. Тэгвэл МУИС Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны долоодугаар сарын 7-нд хөөргөж, тус хиймэл дагуул Олон улсын сансрын станцаас задгай сансарт чөлөөлөгдөн тойрог замд орж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ нь ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж байгаа бөгөөд сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл. “Мазаалай” хиймэл дагуул зургаан даалгавар гүйцэтгэх үүрэг авч сансарт гарсанаас дөрвийг нь амжилттай гүйцэтгэсэн юм. Тэгвэл “Мазаалай”-г бүтээсэн багийнхан дараагийн хиймэл дагуул буюу “Тэмүүлэл”-ийг сансарын тойрог замд оруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын бүтээсэн хоёр дахь хиймэл дагуул буюу "Мазаалай"-н "дүү"-г сансрын тойрог замд гаргахаар бэлдэж байна.
Үзсэн: 1518
Tweet