“The Hu” хамтлагийн нэртэй шоколад худалдаалж эхэлжээ
Нийт 53 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм
Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цоо шинэ урсгал бий болгож, дэлхийг шуугиулж буй хамтлаг бол Монголын “Хүннү” рок “The Hu”. Тэдний АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарч, тасалбар зарагдаж эхэлсэн шөнөдөө дуусчээ. Мөн АНУ-ын “Whole foods” томоохон сүлжээ их дэлгүүрт “The Hu” хамтлагийн нэртэй шоколад худалдаалж эхэлжээ. “The Hu” хамтлагийнхан энэ удаа аялан тоглолтоо есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулсаны зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцсон билээ.
Үзсэн: 1260
Tweet