Шүрэн улаан Жамсран бурхны буюу хорхой улаан шүрэн баг
Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг билээ
Завханы байгаль түүхийн музейд Монголд дөрөвхөн байдаг Шүрэн улаан Жамсран бурхны буюу хорхой улаан шүрэн баг бий. Тус баг нь Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээний буюу Далайн Чойнхор вангийн хошууны урчуудын бүтээл. Арван догшин хангалын нэг болох Жамсран бурхны нүүрний баг нь будааны ширхэг мэт 6800 гаруй ширхэг шүрийг хэлхэж хүний нүүрний булчингийн хэлбэрээр шигтгэж урласан онцлогоороо бусад шүрэн багаас ялгардаг ажээ. Хийц ур нь цаас, будааны хэмжээтэй улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Нэг ширхэг шүрний цэвэр жин нь 1.665 гр бөгөөд маш уран нарийн хийцтэй шашны ховор бүтээл аж. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг билээ.
Үзсэн: 1994
Tweet