Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

"Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалт семинар


Densmaa 2019-07-03 10:07

Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгааг онцоллоо

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн дэд дарга Хван Кюсук нарыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлаг нь Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалт семинарыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм. Ноён Хван Кюсук уулзалтын эхэнд дээрх семинарын үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгааг онцоллоо. Төслийн дийлэнх нь дэвшилтэт технологи ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуйн үр ашгийг нэмэхэд чиглэсэн бөгөөд БНСУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө, аж ахуй, мал аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэхийн тулд орчин үеийн технологи ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй хэмээв.

Үзсэн: 1247

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна