Боловсролын салбарт хөрөнгө оруулна
Уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, тус улсын Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Петар Георгиев нар боловсролын салбарт хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Герман улсын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3.500 хавтгай дөрвөлжин талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 хавтгай дөрвөлжин талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн юм. Төсөл хэрэгжүүлснээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт шаардлагатай боловсон хүчинг Монгол Улсад чанартай бэлтгэхэд үр өгөөжөө өгнө гэж талууд үзэж байна.
Үзсэн: 1078
Tweet