Азийн ардын урлагийн их наадамд алтан медаль хүртэв
Дорноговь аймгийн “Саран хөхөө” хамтлагийн бүжигчид
Улаанбаатар хотноо болсон Азийн ардын урлагийн их наадамд алтан медаль хүртсэн Дорноговь аймгийн өсвөрийн “Саран хөхөө” хамтлагийн бүжигчдийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч баяр хүргэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа болсон "Азийн ардын урлагийн их наадам"-д ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц зэрэг 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголын 21 аймаг, есөн дүүргийн 2000 авъяастнуудтай өрсөлдсөн Дорноговийн авьяаслаг хүүхдүүдийг МУСТА, бүжгийн багш Б.Дашжаргал бэлтгэжээ. Хүүхдүүд Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн “Дөрвөн ойрадын уриа” бүжгээр оролцсон байна. Бүжигчин хүүхдүүд удахгүй болох МУАЖ, Төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит улсын ээлжит уралдаанд оролцох бэлтгэлээ базааж байна.
Үзсэн: 1241
Tweet