Азийн буддистуудын Энхтайваны бага хурал
Вьетнам, Лаос, Камбож, Япон, Солонгос зэрэг орны буддистууд идэвх, санаачилгатай оролцдог
Азийн буддистуудын Энхтайваны бага хурал даян дэлхийд энх тайвныг тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг МБШТ-ийн Гандантэгчэнлин хийдэд “Сэргээе-урагшлъя” уриан дор энэ сарын 21-23-нд зохион байгуулхгэж байна. 11 дэх удаагийн хуралд дэлхийн өнцөг булан бүрт байдаг буддистуудын төвийн 130 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцоно. Ерөнхий чуулганы анхны санаачлагч нь Монголын номч мэргэн гавж, хамба лам С.Гомбожав, ОХУ-ын Буриадын хамба лам Гомбоев нар байв. Энэтхэг улсын лам Кушок Бакула Ринбүүчи нарын олон хутагт идэвхийлэн ажиллаж иржээ. Вьетнам, Лаос, Камбож, Япон, Солонгос зэрэг орны буддистууд идэвх, санаачилгатай оролцдог. Энэ удаагийн бага хуралд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болохоороо онцлог гэж зохион байгуулагчид мэдээлж байна.
Үзсэн: 1867
Tweet