Хутагтын хишигт найрагчид тодорлоо
“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болов
Завхан аймагт Төрийн шагналт, СГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам боллоо. Их найрагчийн төрсөн нутаг “Ар амны тасархай”-н бууцанд хоёр өдрийн турш зохион байгуулсан наадам хутагтын хишигт яруу найрагчдаа тодрууллаа. Монголын радиогийн редактор М.Баттөмөр “Арь гэгээн чанравын хишигт” шагналаар, мөн Монголын радиогийн редактор Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч Х.Цэнд-аюуш “Жалханз хутагт Данзанчойжийванчүгийн хишигт” шагналаар, тус тус тодорч шагнууллаа.
Үзсэн: 1149
Tweet