Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг
“1000 инженер” хөтөлбөрийн эхний ээлжийн төгсөгчид ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока нар хоёр хэлэлцээрт гарын үсэг зурав. Тодруулбал, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон улс нь манай урт хугацааны найдвартай түнш. Манай улсыг зах зээлийн нийгэмд шилжснээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн” гэв. Мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй томоохон хөрөнгө оруулалт гэвэл одоогийн хэрэгжиж байгаагаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал болон АШУҮИС-ийн эмнэлэг байгаа. Хүний нөөцийн чиглэлээр ч томоохон хамтрагч. Одоогоор тус улсад Монголын гурван мянган оюутан суралцаж байна. “1000 инженер” хөтөлбөрийн эхний ээлжийн төгсөгчид ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн” гэсэн юм.
Үзсэн: 1081
Tweet