Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажилтай танилцлаа


Densmaa 2019-06-12 11:06

Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр замын ажил дуусч авто замын ажил 80 хувьтай байгаа юм

    БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Дорноговь аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажилтай танилцлаа. Тус улсын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр хоёр улсын засгийн газар тогтсон. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр замын ажил дуусч авто замын ажил 80 хувьтай байгаа юм. Монгол Улсын говьд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл үр дүнтэй байгаа төдийгүй дэд бүтцийн ажлыг цаг хугацаанд нь хийж байгааг Элчин сайдад дуулгалаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх энэ төслийг Засгийн газраас бүх талаар дэмжиж байгаад талархаж байгаагаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх илэрхийлж байв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтнуудад зориулсан хотхоны бүтээн байгуулалтын ажлыг ирэх наймдугаар сард эхлүүлэх бөгөөд 540 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ. 

 

Үзсэн: 1375

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна