Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүд чуулжээ
Чуулга уулзалт “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан ба инновац” сэдвийн дор боллоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүд чуулжээ. “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан ба инновац” сэдвийн дор дотоод гадаадад эрдэм судалгааны ажил хийж байгаа судлаач, эрдэмтэд илтгэл тавьлаа.
Найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй чуулга уулзалтад Герман, Польш, Недерланд, Бельги, Чех, Монгол, Турк, Австри, Англи, Швед, Итали, Шотланд зэрэг Европын орнуудад ажиллаж, амьдарч буй 120 гаруй эмэгтэй түүнчлэн УИХ-ын гишүүд оролцсон байна. Шинжлэх ухаан, технологийг инновацтай хослуулж байж улс орон эрчтэй, зөв хөгжинө гэдгийг олон жишээн дээр тайлбарласан илтгэлүүдийг Европын улсуудад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Монголын эрдэмтэн судлаачид тавьснаас гадна хилийн чанад дахь эх хэл соёлын багш нарын хэлэлцүүлэг, сургалт болов.
Үзсэн: 1130
Tweet