Итгэмжлэх захидлаа өргөн барив
Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив
Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив. Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллага 1990 оноос эхлэн Монгол Улсын ардчилал, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийг дэмжиж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархаж буйгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлов. Цаашид хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, олон салбарыг хөгжүүлэх Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.
Үзсэн: 1208
Tweet