Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-05-31 12:05

Тэрбээр Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг  амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгааг дурдаад цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хатагтай Габриэла Куэвас Баррон ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй олон асуудал тусгасан сайн тунхаг бичиг гаргасныг онцлов. Мөн тэрбээр Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм.

Үзсэн: 1365

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна