Нийгмийн сайн сайхны төлөө Элчин сайдын гэргий нар хамтрахаа илэрхийлэв.
Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайдын гэргий нартай уулзах үеэр, Эмэгтэйчүүдийн клубийн тэргүүн С.Онон, клубийнхээ нийгэмд чиглэсэн ажлыг танилцуулсан
Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон Европын холбооны орноос манай улсад хавсран суугаа элчин сайдын гэргий нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр, нийгмийн сайн сайхны төлөөх ажилд Элчин сайдын гэргий нар хамтрахаа илэрхийлэв. Грек, Португал, Румын, Словак зэрэг орны Элчин сайдын гэргий нартай уулзах үеэр, Эмэгтэйчүүдийн клубийн тэргүүн С.Онон, клубийнхээ нийгэмд чиглэсэн ажлыг танилцуулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны санаачилгаар байгуулсан Хүүхэд хөгжлийн “Багваахай” төвд зочлуулсан. Түүнчлэн хүүхэд бүрийн тусгай хэрэгцээнд нийцүүлэн сургууль, цэцэрлэгт суралцахад бэлтгэх, суралцах дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах, хөдөлмөр эрхлэхэд туслахад чиглэсэн төвийн ажилтай танилцуулав. Гадаадын зочид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө явуулж байгаа тус төвийн ажлыг үнэлж амжилт хүсэв.
Үзсэн: 950
Tweet
Rubin
03 Aug 2024 12:59:24
Online Oxford Tutors https://oxford-tutors.s3.eu-central-1.amazonaws.com/index.html
Chandra
03 Aug 2024 05:38:24
Marketing Tuition https://online-marketing-tutors.s3.us-west-004.backblazeb2.com
Maryanne
05 Aug 2024 07:20:59
Bioinformatics Tutoring https://cloudsitestutoring.blob.core.windows.net/bioinformatics-tutors/index.html