Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-нд тохионо


Densmaa 2019-05-29 01:05

“Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй юм

    Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-нд тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж буй бодлого, хөгжлийн стратеги талаар ярилцав. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг. Монгол Улс энэ өдрийг 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй юм. Өмнөх жилүүдэд 2016 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа”, 2017 онд “Ирээдүйгээ сүүгээр мялаая”, 2018 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байжээ.

Үзсэн: 1516

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна