“Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно
Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина нарын төлөөлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо болох бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхийн дотор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Байгалийн Улсын Их Сургууль энэ жил 125 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сургуулийн түүхэнд шилдэг төгсөгчид олон байсны нэг нь Монголын төрийг 44 жил удирдсан, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм гэдгийг УИХ-ын дарга онцолж, түүний амьдралын талаар уран сайхны кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв. УИХ-ын дарга Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний талаар дурдаж, тэнд барьж буй “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр Байгаль нуурын усны гол эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах төсөл хэрэгжүүлэх санал тавьж, үүнд Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Үзсэн: 1062
Tweet