Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллана
Европын Холбооны орнуудаас хамгийн олон тооны буюу Монгол Улсын 9000 гаруй иргэн Чех улсад оршин сууж байгаа юм
Бүгд Найрамдах Чех улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Чех улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны орнуудаас хамгийн олон тооны буюу Монгол Улсын 9000 гаруй иргэн Чех улсад оршин сууж байгаа юм. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Үзсэн: 994
Tweet