Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг


Densmaa 2019-05-22 12:05

Монгол улсын Засгийн газраас гадаадын зах зээлд экспортлох боломжтой уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд онцгой анхаарна

   Гадаад харилцааны яам, Монгол банктай хамтран “Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчин болон санхүүжилтийн асуудлуудыг хэлэлцэж, үүнд гадаад харилцааны хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг ашиглах боломжийн талаар санал солилцсон байна.

   Монгол улсын Засгийн газраас гадаадын зах зээлд экспортлох боломжтой уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд онцгой анхаарч, “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад зах зээлд гарах нөхцлийг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх, хил гаалийн үйлчилгээг шуурхай үзүүлж, худалдааны зардлыг бууруулахыг зорьж байна.

    Монгол Улс экспортыг дэмжих, хөдөө аж ахуйн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүнээс эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн экспортыг дэмжих нь ихээхэн чухал бөгөөд ялангуяа бодит дэмжлэг болох санхүүжилтын механизмыг бий болгоход онцгой анхаарч, энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

 

Үзсэн: 1210

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна