“Монгол Улсын зоос, мөнгөн тэмдэгт” үзэсгэлэн
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг гаргаж байжээ
Музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгад түшиглэн “Монгол Улсын зоос, мөнгөн тэмдэгт” үзэсгэлэнг Төв аймгийн музейд нээлээ. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг гаргаж байжээ. 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс"-ийг байгуулан ажиллуулж байсан байна.
1241 онд "Их Монгол Улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргаж байв. Хувилай хааны үед 1260 онд Монголын Эзэнт Гүрний нийслэл Хар хорумд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулсан түүхтэй.
Үзсэн: 2165
Tweet