Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт


Densmaa 2019-05-16 10:05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн томоохон бүтээн байгуулалт болох “Тайшир-Алтай” төслийн явцтай танилцлаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзлаа. Тэрээр энэ удаагийн уулзалтаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулсанаар эхлүүлсэн юм. 2018 онд манай улсын эдийн засаг сайжирч 5,2 хувиар өссөн. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн иргэдийг шударга ёсны төлөө тэмцэж энэ ёсыг тогтоох ёстой. Тиймээс та бүхэн зөв зүйлийг дэмжин сайшааж, буруу зүйлтэй тэмцэж байгаарай. Түмэн олны төлөө төр засаг оршин тогтдог, тиймээс цаашид ард иргэдийнхаа аж амьдралыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэлээ.

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд  ирэхэд нь Говь-Алтай аймгийн ард иргэд 15 тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтыг Засгийн газраас энэ оны Улсын төсөвт суулгуулснаар ашиглалтад орж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн томоохон бүтээн байгуулалт болох “Тайшир-Алтай” төслийн явцтай танилцлаа. Тус төсөл Алтай хотын ард иргэдийн тулгамдсан асуудлын нэг болох ундны усны чанарыг сайжруулах зорилгоор Завхан голоос Алтай хотын төв хүртэлх 50 гаруй км ус дамжуулах шугам хоолой татах бүтээн байгуулалт юм. "Тайшир-Алтай" төсөл Австри улсын 14 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

 

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна