Монгол Улсын Соёлын элч
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон судлаач Ч.Эрдэнэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг нь гардууллаа
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон судлаач Ч.Эрдэнэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элчээр соёл, урлаг, спорт, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсыг олон улсад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн 48 хүнд уг өргөмжлөлийг олгожээ. Ийнхүү судлаач Ч.Эрдэнэ 49 дэх Соёлын элч болж байна. Зохиолч, судлаач Ч.Эрдэнийн "Их гурвалжин", "Супер нэгдлийн онолын үндэс", "Бид ялав", “Чинад нууцын Монгол орон”, “Fax Mongolica” зэрэг бүтээлийг Монголын уншигчид андахгүй. Түүний бүтээлүүдэд үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл шингэсэн байдаг билээ.
Үзсэн: 1185
Tweet