Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол бичгээр хэвлэгдсэн орчин үеийн номын үзэсгэлэнг дэлгэжээ


Densmaa 2019-05-14 04:05

Дэлхийн соёлт хүн төрөлхтний нэгдмэл холбоог бататгасан энэ түүхт танхим ийнхүү монгол бичгийн гайхамшигт дурсгал, монголчуудын өв соёлоор амьсгалж байна

      Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны үзэсгэлэнгийн танхимд монгол бичгээр хэвлэгдсэн орчин үеийн номын үзэсгэлэнг дэлгэжээ. Дэлхийн соёлт хүн төрөлхтний нэгдмэл холбоог бататгасан энэ түүхт танхим ийнхүү монгол бичгийн гайхамшигт дурсгал, монголчуудын өв соёлоор амьсгалж байна. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Үндэсний номын сангийн бэлтгэл солилцоогоор болон хувь хүмүүсээс цуглуулсан монгол бичгийн номууд, монгол бичгийн үнэт, нандин дурсгалуудын дээжээс дэлгэжээ. Тухайлбал, Монголын их хаадын атгаж явсан тамганы дардасыг хойморлуулан, "Монголын нууц товчоо"-гоо дээжлэн, Монгол Улсын Үндсэн Хуулиа дээдэлж, есөн цагаан сүлдээ залсан байна. 

Үзсэн: 1114

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна