Юна рестораны мастер тогооч нар амжилттай оролцож тэргүүллээ
Уг тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч оролцжээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болсон "Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн"-д Юна рестораны мастер тогооч нар амжилттай оролцож тэргүүллээ. Уг тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч оролцсон бөгөөд манай улсаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү тэмцээнд оролцож Гранпри алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байруудын шагналыг авч эх орныхоо нэрийг өргөлөө. Солонгос хоолыг Солонгос улсад нь Монголын мастер тогооч нар хийж тэргүүн байруудыг эзэлсэн нь Монгол хүний хаана ч ямар ч нөхцөлд амжилт гаргаж чаддагийн дахин нэгэн баталгаа болж байна.
Үзсэн: 1230
Tweet