Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголд 14 хоног ажиллав


Densmaa 2019-05-14 11:05

“Монголд хүний эрхийг хамгаалагчид аюулгүй ажиллаж байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна" гэж манай улсад ажилласан НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишель Форст мэдэгдэв

    “Монголд хүний эрхийг хамгаалагчид аюулгүй ажиллаж байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна" гэж манай улсад ажилласан НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишель Форст мэдэгдэв. Тэрээр, Монголд 14 хоног ажиллахдаа Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг сум, Зүүнбаян тосгоноор орж, төрийн тэргүүнээс аваад иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцжээ. “Би Монголд хууль эрх, ялангуяа хүний эрхтэй холбоотой заалтуудыг судалж, хэрхэн шинэчилж буйг мэдэх, хүний эрхийн байдалтай танилцах зорилгоор ирсэн. Энэ талын саналыг маань хүлээн авч, мөн хүсэлт гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархаж байна. Монгол Улс хууль, эрхзүйгээ шинэчлэхдээ хүний эрхийг хязгаарлах бус харин дэмжих орчинг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй юм” хэмээн тэмдэглэлээ. НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Монголд ажилласан тайлангаа ирэх оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43-р чуулганд танилцуулах юм. Энэ талаар гаргасан дүгнэлт, зөвлөмжөө манай улсын Засгийн газарт хүргүүлж байна.

 

Үзсэн: 1066

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна