Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Венецийн контемпорари урлагийн олон улсын биенналь


Densmaa 2019-05-13 11:05

Урлагийн холимог төрлөөр оролцож байгаа үзэсгэлэнгээ монголчууд “Агшин зуур” гэж нэрлэжээ

      Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Урлагийн холимог төрлөөр оролцож байгаа үзэсгэлэнгээ монголчууд “Агшин зуур” гэж нэрлэжээ. Уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дусал” бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ. Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайнд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмэйч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж.  Монголын павильоны куратор Б.Гантуяа  “Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна” гэлээ. Венецийн биеннальд  энэ жил 150 гаруй улсын 1000 гаруй уран бүтээлч оролцож байна. Түүнчлэн Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байлаа.

Үзсэн: 1221

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна