Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс”


Densmaa 2019-05-13 11:05

2012 оноос бодисын солилцооны скрининг оношилгоогоор 7000 гаруй нярайд 2 төрлийн эмгэгийн скрининг оношилгоо хийж, 7 тохиолдлыг илрүүлж, эмчилсэн байна

       Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс”-ийг Төрийн ордонд зохион байгууллаа. ЭХЭМҮТ нь Олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2007 оноос нярайн түнхний скринингийн шинжилгээг эхлүүлж жилд 38107 нярайг сонсгол, түнх, дутуу нярайн нүдний торлогийн эмгэг, бодисын солилцооны скрининг оношилгоо, эмчилгээнд хамруулсан байна.Үүний үр дүнд 4647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж,  сүүлийн долоон жилийн хугацаанд 57864 нярайг сонсголын скринингэд хамруулснаас 280 хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг оношлон эмчилжээ. Мөн 2012 оноос Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим хамтран эхлүүлсэн бодисын солилцооны скрининг оношилгоогоор 7000 гаруй нярайд 2 төрлийн эмгэгийн скрининг оношилгоо хийж, 7 тохиолдлыг илрүүлж, эмчилсэн байна.

 

Үзсэн: 1066

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна