“Мөнхөд дурсагдах дайчид”
Хүндэтгэлийн жагсаалд 9 мянга гаруй хүн оролцсон тухай “TASS” агентлаг мэдээлэв
Монгол улсад болсон “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаалд 9 мянга гаруй хүн оролцсон тухай “TASS” агентлаг мэдээлэв. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр, олон нийтийн байгууллагын санаачилгаар нийслэл Улаанбаатар хотод анх удаа жагсаал болсон байна. Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ой болон Халхын голын дайны хамтын ялалтын 80 жилийн ойд зориулсан хөдөлгөөнийг Улаанбаатар хотод “Монгол ард” эскадрилийн дурсгалын хөшөөнөөс Зөвлөлт Холбоот улсын маршал Г.Жуковын хөшөө хүртэлх чиглэлээр зохион байгуулав. Ёслолын жагсаал мөн Эрдэнэт хотод болсон байна.
Үзсэн: 1146
Tweet