Баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэв
Ёслолын ажиллагаанд Сэлэнгэ болон Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, нутгийн ард иргэд оролцлоо.
Өдгөөгөөс 74 жилийн тэртээ хүн төрөлхтний хувьд баяр, гуниг, бахархлыг төрүүлсэн түүхэн үйл явдал тохиосон юм. Зургаан жилийн турш үргэлжилж олон арван сая хүний алтан амийг авч одсон дэлхийн 2-р дайн эцэслэж, ялалтын уухайгаар төгсөж байсныг дурсан санаж, баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо. Ёслолын ажиллагаанд Сэлэнгэ болон Хиагтын районы удирдлагууд, Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, нутгийн ард иргэд оролцлоо. Эх орны дайны хүнд хэцүү цагт Монголын ард түмэн ах дүүгийн найрамдалт харилцаандаа үнэнч байж бүх талаар туслан дэмжиж, түүхэн баатарлаг ялалтыг байгуулахад зохих хувь нэмрээ оруулснаараа бахархаж явдаг.
Үзсэн: 1270
Tweet