Хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлнэ
Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв
Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг тууштай ажилладаг “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа талаараа яриад, хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн ноён Давид А.Кори хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатитын вирүсийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирүсийн эсрэг эмийн өртөг нь амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх зэрэг асуудлыг хөндөн яриад, Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Үзсэн: 1064
Tweet